Хүний нөөц

Хүний нөөц

Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах нь компанийн амжилтын гол үндэс байдаг. Иймээс бидний хамгийн гол үнэт зүйл бол чадварлаг, мэргэжилтэй ажилтнууд бөгөөд тэдний эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ур чадварыг нь тогтмол нь хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилго юм.

Манай компани нь нийт 6 хэлтэс, 180 гаруй ажиллагсадтай бөгөөд жилийн 4 улирал, хоногийн 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг.

“СС Монголиа” ХХК нь өөрсдийн ажилтан ажиллагсдынхаа амьдрах орчинг сайжруулах, түүнд дэмжлэг үзүүлэх ажлуудыг шат дараатай хийж байна. Ховдголын уурхайн кемп нь манай ажилчдын ажиллаж, амрах нөхцөлийг бүрэн хангасан. Нийт 1200 м2 талбай бүхий, 150 хүртэл хүний багтаамжтай 3 корпус бүхий тус кемп нь эмнэлэг, бялдаржуулах өрөө, саун, душ, утасгүй интернэт гэх мэт ажилчдын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн. Тус кемпийн зоогийн газар нь ээлжиндээ 60 хүн хүлээн авах хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон гал тогоо нь 24 цагаар ажиллаж, чанартай хоол хүнсээр уурхайчдад үйлчилж байна.

Сонгон шалгаруулалт

Бид ажилтан ажиллагсадыг сонгон шалгаруулахдаа ажил горилгосдын мэргэжил, ур чадварыг нэн тэргүүнд харгалзан үзэх бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зарчмыг голлон баримталдаг.

Нээлттэй ажлын байруудыг бид цаг тухайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг. Мөн манай вэбсайтын НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР хэсэгт зарладаг.

Манай ажилчид аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд, аюулгүй ажиллагааг хангаагүй ямар ч ажил чухал бусд тооцогдоно.

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart