Төслүүд

Ховд гол төсөл

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй хувилбараар ашиглах. хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. байгаль орчинд ээлтэй. далд уурхайн нэвтрэлт. хүдэр олборлолт - баяжуулалтыг орчин үеийн дэвшилтэт техник. технологид суурилсан. орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн. монгол улсын жишиг хариуцлагатай уурхай бүтээн байгуулахаар зорьж байна. “Ховдголын гянтболдын” орд нь АНУ-ын хөрөнгө оруулалттай “SS Mongolia” компанийн эзэмшилд байсан бөгөөд уг ордыг эзэмшигч компанийн хамт 2013 оны 2 дугаар сард “ОЮУНЫ УНДРАА ГРУПП” өөрийн хөрөнгөөр худалдан авч олон улсын стандартад нийцсэн. техник технологи болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан уурхайг бий болгоод байна. Оюуны Ундраа Группээс томилсон менежментийн баг нь Техник Эдийн Засгийн Үндэслэлийг шинэчлэн боловсруулж 10 сая долларын шууд хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт. техник-технологийн шинэчлэлийн ажлыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 65% -ын агуулгатай гянтболдын баяжмалыг АНУ. ХБНГУ. БНХАУ зэрэг улс орнууд руу экспортлож байна. Орд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших бөгөөд УБ хотоос 1800 км. Хотон нуураас 30 км. Цэнгэл сумын төвөөс 45 км-т байрладаг. Тус орд нь М-45-118Г-В хавтгайд. Ховд голын зүүн талд. Могойтын голын цутгалаас 5 км-т оршдог.

Ордын геологийн нөөц

Орд нь Ховдголын хүдрийн зангилааны өмнөд хэсэгт. Цагаанголын боржингийн цулдангийн баруун өмнөд эндо. экзо хил дагуу Ховдголын зүүн эрэгт /баруун хойд талд/ түүний цутгал Элипонд /Могойт/ голын уулзвараас доош 5 км зайд оршино. Металлогений байршлын хувьд Монгол Алтайн структур-формацийн бүсийн Алтайн дэд бүсэд хамаарна.

Хүдрийн талбайн тогтоцод дээд кембрий-доод ордовикийн занарын зузаалаг. түүнийг урж гарсан хожуу девон- түрүү карбоны боржиндиорит болон биотитгой мусковитжсон боржин оролцох ба тэдгээр нь гадаргын нам дор хэсгүүдэд сэвсгэр хурдсаар хучигддаг. Ховдголын гянтболдын орд нь порфир маягийн боржингийн дунд орших цахир-вольфрамитын бүлэг судлын орд болно. Агуулагч чулуулгийн хатуулаг нь проф. М.Протодъяконовын ангиллаар 16. Ховдголын ордын гянтболдын хүдэр нь кварц-гянтболдын судлын төрөлд хамаарна. Түүний чанар гол үндсэн бүрдэл болох гянтболдын ислээс хамаардаг.

Судлууд нь тасарсан эвдрэлүүд нээгдэх үед орон зайг дүүргэх замаар тогтсон тул ямар нэг апофиз. бусад ан цаваар салбарлаагүй энгийн хэлбэртэй. харин жигүүрүүддээ болон шахалтын хэсгүүддээ нарийн судланцрууд болон задарч. төмрийн исэлд өртсөн. аргиллигжсэн чулуулгийн пшжим хэлбэртэйгээр тохиолддог. Вольфрамит нь хүрэндүү хараас хар хүртэл өнгөтэй. хавтанлаг эсвэл пирамид талстуудтай. Талстын зонхилох хэмжээ 1 мм-ээс бага. зарим тохиолдолд 3-10 см хүрнэ. Гянтболдын исэл 4-р судалд 0.01-49.54 %, судлын дундажаар 6.1 % хүрдэг. Уналын өнцөг нь 15-270-ын хооронд. 300 м өргөнтэйгээр 400 м хүртэл гүнд. 0.31 метр дундаж зузаантайгаар. салаалсан апофизгүйгээр үргэлжилдэг.

Ордын 4-р судлын нөөцийг 2013 онд уулын далд нэвтрэлт болон баганат өрөмдлөг хосолсон системээр гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлаар шинэчлэн тооцож. 2014 оны 11 сарын 21-ний өдөр ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Нөөцийн шинэчилсэн тооцоогоор бодитой нөөцийн хэмжээ 5 блокоор 69.8 мян.тн хүдэрт 6.0 %-ийн дундаж агуулгатай 4176.5 тн. боломжтой нөөц 3 блокоор 18.7 мян.тн хүдэрт 6.1 % агуулгатай 1246 тн. нийт нөөц (В+С) 88.5 мян.тн хүщэрт 5422.5 тн гянтболдын гуравч ислийн нөөц тогтоогдсон.

Төслийн бүтээн байгуулалтууд

  • Могойтын голын төмөр бетон гүүр
  • 15 кВт-ийн 36,5 км урт өндөр хүчдэлийн шугам
  • Ажилчдын амрах Кемпийн барилга, тохижилт
  • Өдөрт 150 тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр
  • Хаягдлын далан • Далд уурхайн тоног төхөөрөмжийн шинэчлэл
  • Уурхайн захиргаа, сургалт уулзалтын байр
  • Уурхайн ус шавхах байгууламж
  • Тэсрэх материалын агуулах
  • Нөхөн сэргээлтийн үрсэлгээний талбай
  • Засвар механик, техник үйлчилгээний төв

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart