Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Манай компани нь харилцан ойлголцол, идэвхитэй хамтын ажиллагаа болон урт хугацааны зорилго дээр суурилсан тогтвортой харилцааг орон нутагт бэхжүүлэхийг зорьдог.

Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй орон нутагт учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь бидний нийгмийн хариуцлагын чухал хэсэг бөгөөд орон нутаг, иргэдийн оролцоонд дээр тулгуурласан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

 Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дэд бүтцийг хөгжүүлэхийг хажуугаар орон нутгийн хөгжилд дэвшил авчрахыг зорьж байна. Иймээс орон нутагтай хамтран ажиллах чиглэл нь богино хугацаанд бус урт хугацаанд нийгэм эдийн засаг, соёлын хэтийн үр нөлөөг тооцон хэрэгжүүлдэг. Төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тодорхойлохдоо бид орон нутаг, оролцогч, сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэхийг урьтал болгон ажилладаг.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд сумын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Спорт-Соёл амралтын хүрээлэн байгуулав.

2015 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд сумын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “СС Монголиа” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Спорт-Соёл амралтын хүрээлэн” 80,8 сая төгрөгийн өртөг бүхий 750 хүний багтаамжтай сагсан бөмбөг, гар бөмбөг, Хөлбөмбөг, гүйлтийн талбай болон амарч цэцэрлэгт хүрээлэн,

Дэлгэрэнгүй...

2014 онд 36,5 км урттай 15 Квт-ийн өндөр хүчдэлийг шугамыг барьж ашиглалтанд орууллаа.

2014 онд 36,5 км урттай 15 Квт-ийн өндөр хүчдэлийг шугамыг барьж ашиглалтад оруулан Цэнгэл сумын 5-р багийн нутаг уурхай дагасан хотхонд амьдардаг 28 өрх айлыг төвийн цахилгааны нэгдсэн сүлжээнд холбож 24 цагийг эрчим хүчээр хангаж эхлэв. Өрх айлууд цахилгааны найдвартай эх үүсвэртэй болсоноор цахилгаан хэрэгсэл,

Дэлгэрэнгүй...

Бид Ховдголын далд уурхайд 1549 ш мод тарьж. 1 га-д биологийн нөхөн сэргээлт. 2 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн

“СС Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаандаа баримтладаг гол зарчмуудын нэг нь байгаль орчныг хайрлан хамгаалах явдал юм. Бид 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхлээд Ховдголын далд уурхайд 1549 ш мод тарьж. 1 га-д биологийн нөхөн сэргээлт. 2 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Биологийн нөхөн сэргээлт хийхдээ:

Дэлгэрэнгүй...

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart