Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн

Гянтболд буюу бидний нэрлэж заншсанаар вольфрам (W. tungsten) нь хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралын болоод хөгжилд дагуулах шинэ дэвшилтэд технологийн салшгүй нэгэн хэсэг. үндсэн түүхий эдийн нэг юм. Бидний орой бүр асаадаг бүх төрлийн гэрэл. энгийн тосон балнаас эхлээд сайн чанарын ган багаж. нисэх онгоцны хөдөлгүүр. галт тэрэгний дугуй. цэрэг дайны зориулалттай зэвсэг. танк. их буу. сансрын хөлөг. уул уурхайн төхөөрөмжүүд. тэдгээрийн бүх элэгдэлд тэсвэртэй өндөр халуунд ажиллах чадалтай супер гангаар хийсэн эд ангиуд гээд гянтболд орсон бүтээгдэхүүнүүдийг дурьдаад байвал маш урт жагсаалт гарах болно. Түүгээр хуримын бөгж. эм хүртэл хийдэг. Технологи хөгжихийн хэрээр гянтболдын хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Үүнийг зах зээл дээр өдрөөс өдөрт тогтмол нэмэгдэж буй түүний үнэ гэрчлэх бизээ. Үнийн өсөлтөнд нөлөөлж буй бас нэгэн шалтгаан бол гянтболдын нөөц. эрэлт болоод нийлүүлтийн хэт хараат байдал юм. Дэлхийн гянтболдын нөөцийн ихэнх хувь БНХАУ-ын мэдэлд байдаг бөгөөд зах зээлд нийлүүлж буй анхдагч түүхий эд болоод бэлэн бүтээгдэхүүний ихэнхийг тэд дангаар үйлдвэрлэн нийлүүлдэг. Гэхдээ БНХАУ жилээс жилд гянтболдын анхдагч түүхий эдийн экспортын хэмжээгээ хумиж байна. Энэ шалтгаанаас улбаалж гянтболд нь дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудын хувьд стратегийн туйлын чухал ач холбогдолтай ХОВОР МЕТАЛЛ-ийн ангилалд багтаад байгаа юм. Вольфрам нь өвөрмөц онцлогтой бөгөөд:

  • Металуудаас хамгийн хатуу (хром. кобалы. титанаас 3 дахин. никель. төмөр. платинаас 5 дахин хатуу)
  • Хайлах темпаратур нь хамгийн өндөр (бүх элементүүдээс 2-рт ордог. 3410°С)
  • Буцлах темпаратур 5700°С
  • Маш хүнд
  • Нягтрал 7.5 г/смЗ
  • Зэврэлтэд маш тэсвэртэй
  • Байгаль орчинд халгүй

СС Монголиа ХХК нь олон улсын чанарын стандартад нийцсэн 65-70 %-ийн гянтболдын гуравч ислийн агуулгатай баяжмал үйлдвэрлэн. нэг тонн багтаамжтай зориулалтын уутанд савлан хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Вольфрамаар хийж болох зүйлүүд

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart