ХАБЭА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эруул ахуй Хөдөлмөрийн аюулгүй байдал

Эрүүл ахуй нь “СС Монголиа" ХХК-ийн хамгийн чухал хэсэг юм. Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал. байгаль орчин. эрүүл ахуйн бодлого нь Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2001 онд гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн менежментийн системийн тухай удирдамж. ILO-OSH 2001”-ийг үндэслэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн менежментийн систем”-ийг өөрийн онцлогт тохируулан боловсруулж. хэрэгжүүлэн “Аюулгүй үйлдвэрлэлийн бодлогсг-ыг нэвтрүүлэн ажиллаж байна. Бид үйлдвэрлэлд “Аюулгүй ажшлагаа, хариуцлагатай үйлдвэрлэлийг бий болгох” зорилгыг эрхэм болгон үйл ажиллагаа явуулна. Дээрх зорилгын хүрээнд дараахь зорилтуудад хүрч ажиллана. Үүнд:

  • Аюулгүй ажлын байр бий болгох;
  • Нийт ажиллагчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлд төлөвшүүлэх;
  • Ажлын байрны нөхцөлд байнгын хяналт тавьж. тогтмол сайжруулах;
  • Хяналтын тогтолцоог бий болгох;
  • Дэвшилтэт техник. технологийг нэвтрүүлэх;
  • Орон нутгийн иргэдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах болно.

Түүнчлэн Ховдголын уурхай нь үйлдвэрлэлийн бүхий л үе шатандаа Монгол Улсын хууль тогтоомж. түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал. байгаль орчин. эрүүл ахуйн менежмент” системийг нэвтрүүлж. ХАБ-ын зорилго. зорилтыг тодорхойлон. хүрэх арга замыг зааж. нийт ажиллагчид болон гэрээт компанийн ажилчдад эрүүл. аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллахыг гол бодлогоо болгон ажиллана. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ “Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам, аюулгүй ажиллагааг мөрдөн ажгшая!” гэсэн уриаг эрхэм болгон дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Уурхайн бүхий л бизнесийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэд. гэрээт ажиллагчид. Уурхайн нийт ажиллагчдын аюулгүй байдал. эрүүл ахуй. байгаль орчны асуудалд үүрэг хариуцлага тогтмол хүлээж ажиллах;
  • Уурхайн бүх ажиллагчдын үүрэг хариуцлагыг ухамсарлуулан. аюулгүй үйлдвэрлэл явуулах удирдамжаар ханган ажиллах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн хэлтэс нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн менежмент”-ийг хэрэгжүүлэх арга зүйг боловсруулж. хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;
  • Байгаль орчинд хор хөнөөл багатай. шинэлэг техник. технологийг нэвтрүүлнэ.

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart