Товч танилцуулга

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн эдийн засгийн хувьд хамгийн өгөөжтэй хувилбараар ашиглах. хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. байгаль орчинд ээлтэй. далд уурхайн нэвтрэлт. хүдэр олборлолт - баяжуулалтыг орчин үеийн дэвшилтэт техник. технологид суурилсан. орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн. монгол улсын жишиг хариуцлагатай уурхай бүтээн байгуулахаар зорьж байна.

“Ховдголын гянтболдын” орд нь АНУ-ын хөрөнгө оруулалттай “SS Mongolia” компанийн эзэмшилд байсан бөгөөд уг ордыг эзэмшигч компанийн хамт 2013 оны 2 дугаар сард “ОЮУНЫ УНДРАА ГРУПП” өөрийн хөрөнгөөр худалдан авч олон улсын стандартад нийцсэн. техник технологи болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан уурхайг бий болгоод байна.

Оюуны Ундраа Группээс томилсон менежментийн баг нь Техник Эдийн Засгийн Үндэслэлийг шинэчлэн боловсруулж бүтээн байгуулалт. техник-технологийн шинэчлэлийн ажлыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 65% -ын агуулгатай гянтболдын баяжмалыг АНУ. ХБНГУ. БНХАУ зэрэг улс орнууд руу экспортлож байна.

Орд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших бөгөөд УБ хотоос 1800 км. Хотон нуураас 30 км. Цэнгэл сумын төвөөс 45 км-т байрладаг. Тус орд нь М-45-118Г-В хавтгайд. Ховд голын зүүн талд. Могойтын голын цутгалаас 5 км-т оршдог.

Бидний тухай

Бид Ховдголын гянтболдын ордын өнөөгийн тогтоогдсон нөөцийг улам нэмэгдүүлэн... Цааш унших

Холбоо барих

“СС Монголиа” ХХК, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 14, Зайсан Скуэр төв, 601 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:   +976-77112229
Факс:   +976-11-458893
Мэйл:  info@ssm.mn

Ferro Tungsten price

6 Month Tungsten Prices - Tungsten Price Chart